“Тогтвортой амьжиргаа-2” төслөөс зудын гамшигт нэрвэгдсэн аймгийн сумдад туслалцаа үзүүлэхээр болсноо зарласан билээ. Тэд 21 аймагтай холбогдон хэдэн сум гамшгийн байдалд байгааг судалж, түүний үндсэн дээр сум бүрт таван сая хүртлэх төгрөгийн бодит туслалцаа үзүүлэхээр болсон юм. Уг төсөл бэлчээрийн менежментийг сайжруулах чиглэлээр ажилладаг юм байна.
Тус төслийн захирал А.Хашцэцэг өнөөдөр Төрийн ордноос 21 аймгийн удирдлагатай онлайн ярилцлага хийж байдлыг тодруулж байна. Нэлээд хүндрэлтэй байгаа аймгуудын байдлаас танилцуулбал улсын хэмжээгээр хамгийн олон малтай аймгийн нэг болох Өвөрхангайд одоогийн байдлаар 1,1 сая толгой мал хорогджээ. Тэнд зургаан сум гамшгийн, 13 сум зудын байдалтай өвөлжсөн бөгөөд энэ гуравдугаар сарын 11-нээс хойш байнга шуурч, агарын температур хэлбэлзэн байдал улам хүндэрчээ. Зургадугаар сарын 1-нээс цааш л малын хорогдол зогсох байх, тэр болтол малын хорогдол 1,5 сая толгойд хүрч магадгүй гэж аймгийн удирдлага танилцууллаа. Одоогийн байдлаар тус аймагт малгүй болж байгаа айлын тоо өдөр өдрөөр нэмэгдэж огт малгүй болсон 1000, 50 хүртлэх тооны малтай 2500 өрх бий болжээ.
Завхан аймагт найман сум гамшгийн, таван сум зудархуу байдалд өвөлжжээ. Тэнд бороо, цас орж, шуурга шуурч цаг агаарын байдал хүнд хэвээр байгаа юм байна. Мөн шар усны үер буух магадлалтай болжээ. Өчигдөр 569 мянган мал аймгийн хэмжээгээр хорогдоод байсан бол өнөө өглөөний мэдээгээр 595 мянга болжээ. Хоногт малын хорогдол 25 мянгаар нэмэгдэж байгаа юм байна. Зарим сумын малын 50 хувь нь хорогджээ.
Малаа алдсан малчдыг яаж амьжиргааны эх үүсвэртэй болгох вэ гэдэгт аймгуудын удирдлага санаа зовж байгаагаа хэлсэн юм. “Одоо малчдаа бодох цаг ирсэн” гэж тэд ярьж байв. Төслийн захирал А.Хашцэцэг аялал жуулчлал хөгжүүлж болохыг хэлсэн юм. Гадаадын жуулчид Монголд ирж өргөн уудам нутагт мал дагаж, морь унаж явах дуртай байдаг. Түүнд түшиглэж бизнес хийж малчдынхаа амьжиргааг дээш татаж болно гэж байв.
Онлайн ярилцлагын үр дүнд хэдэн аймгийн хэчнээн суманд тусламж үзүүлж болохыг тогтоох аж. Төслийн багийнхан хунгарт дарагдсан даваа гүвээг онгойлгож малчдад малын тэжээл, хоол хүнс хүргэх ажээ.
Д.ОЮУН