НҮБ-д илгээсэн илтгэлийг танилцуулна

Хуучирсан мэдээ: 2010.10.26-нд нийтлэгдсэн

НҮБ-д илгээсэн илтгэлийг танилцуулна

Монголын ТББ-уудын форумаас Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын талаар НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд илгээсэн мэдээллийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллага болон нутгийн захиргааны байгууллагын албан тушаалтнуудад хүргэх зорилготой уулзалтуудыг өнөөдөр болон маргааш зохион байгуулахаар болжээ. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2006 оны 60/251 тоот шийдвэрээр НҮБ-ын гишүүн 192 орны хүний эрхийн төлөв байдлыг дөрвөн жил тутамд дүгнэн хэлэлцэх зорилготой Хүний эрхийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг хэмээх цоо шинэ механизмыг бий болгож, энэ эрхийг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд олгосон юм.

Хүний эрхийн зөвлөлд Монгол Улсын Засгийн газраас болон төрийн бус байгууллагуудаас тусад нь илтгэлүүд илгээсэн бөгөөд агуулгын хувьд ихээхэн ялгаатай болсон байна. Засгийн газрын явуулсан илтгэлд олны санаа бодлыг тусгаагүй гэх шүүмжлэл гарсан бөгөөд Төрийн бус байгууллагуудаас ямар илтгэл илгээсэн болохыг ийнхүү дэлгэрэнгүйгээр нь мэдэх боломжтой болж байна.

Э.Энхээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж