
Уулзалтаар талууд хоёр улсын хамтын ажиллагаа улам өргөжин тэлж, нэн ялангуяа , эдийн засаг, худалдаа бизнес, боловсрол, батлан хамгаалахын салбарт амжилттай явж байгааг цохон тэмдэглэлээ. Мөн эртний түүхийн өв соёл ихтэй, унаган байгаль үзэсгэлэнтэй газар нутагтаа тулгуурлаж аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ихээхэн боломжтой. Үүний хамт хоёр улсын хоорондох Иргэний агаарын тээврийн хамтын ажиллагаа, шууд нислэгийн асуудал, визийн хөнгөлөлт зэргийг эргэн харж хамтран ажиллавал хоёр орны харилцаа шинэ шатанд гарах үүд хаалга болно гэдгийг хоёр тал ярилцав.
Түүнчлэн Тэргүүн шадар сайд уул уурхайн эрчимтэй хөгжлийн их гарааны үед өмнийн говийг усжуулах байгаль экологи, эдийн засгийн өндөр ач холбогдол бүхий “Орхонговь” төслийн судалгааны ажлыг эхлүүлээд байгаад Туркийн Засгийн газарт талархлаа илэрхийлээд цаашид хөрөнгө санхүүжилтийн асуудалд дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг хүслээ.
Шадар сайд Бүлэнт Арынч уулзалтын төгсгөлд Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягийг тааламжтай цагтаа БНТУ-д айлчлахыг урилаа хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас дамжууллаа.