
Иймээс Ж.Бямбадорж, П.Очирбат нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр дахин томилуулах саналаа байнгын хорооны дарга Ө.Энхтүвшин гишүүдэд танилцуулав. Эдгээр эрхмүүдийг дахин нэр дэвшүүлэхдээ УИХ-ын дарга болон дэд дарга нар, УИХ дахь намын бүлгийн дарга нарт танилцуулж саналыг нь авсны үндсэн дээр мэдүүлж байгаа гэдгээ онцолсон юм. Санал хураахад байнгын хорооны хуралдаанд оролцсон 12 гишүүнээс 11 нь Ж.Бямбадорж, П.Очирбат нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр дахин томилохыг дэмжлээ.
Г.Дарь