Хэнийг ч үлдээлгүй өөрчлөх үү

Хуучирсан мэдээ: 2010.10.26-нд нийтлэгдсэн

Хэнийг ч үлдээлгүй өөрчлөх үү

МАХН удахгүй бо­лох их хурлынхаа бэлт­гэл­тийг базааж бараг дуус­­чээ. Залуучуудын бай­­гуул­ла­гынхаа нэрийг Нийг­­мийн ардчилал Мон­голын за­луу­чуудын хол­боо /НАМЗХ/ болгож өөр­чилсөн буухиа өнгөрсөн до­лоо хоногт тус намын хүүх­нүүдийг бас дайрав. На­мын аппарат нь хуучин нэ­рээ сэргээх талаар хүч­тэй ярьж байгаа, тэр нь ба­раг тодорхой болчихсон энэ үед эмэгтэйчүүдийн хол­бооныхоо нэрийг бас л нийгмийн ардчилалтай хол­­бож өөрчиллөө. Ингээд Нийг­мийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо /НАМЭХ/ дахин шинээр мэнд­лэв. Хуучин тэргүүнээ гишүүд нь улирааж, харин ч Ерөнхийлөгч гэж эрхлэх хүрээг нь өндөрсгөн ба­талж өглөө. Ямар ч гэ­сэн ууган нам маань  залуу­чууд, эмэгтэйчүүдийн бай­гуул­лагаа орвонгоор нь эр­гүүлэв. Гол нь үүнийгээ шинэч­лэл эхлүүлсэн гэж тус намынхан тайлбарлаж байгаа юм. Тийм болохоор намын дэргэдэх байгууллага бүрийнхээ нэрийг өөрчлөх байх л даа. Тэгээд нүүрээ угаасан МАХН ирэх 2012 оны парламентын сонгуульд оролцох гэж яарч байна. Ойрын үед ахмадууд нь ч хуралдаж магадгүй юм. Энэ тохиолдолд нэрээ Нийгмийн ардчилал Монголын ахма­дын холбоо /НАМАХ/  гэж өөрчлөх нь гарцаагүй. Мө­рийцсөн ч болно. Тэгээд тэр­гүүн гэж  байхгүй болж, оронд нь НАМАХ-ны Ерөн­хийлөгч хэн гуай гэж дуу­дуулахыг хүссэн хэдэн хөг­шин бас тэрүүхэндээ өр­сөлдөж, хөөрхөн шоудах биз. Тэр ч Н.Энхбаярын хүн, энэ ч У.Хүрэлсүхийн хүн гэж ирээд л хөлөө жийлцэж мэд­нэ. Хөгшид нь хүртэл нийгмийн ардчилал яриад л, зүүнээс баруун руу шилжих гэж бужигнаад эхлэхээр энэ намыг коммунист үзэл сурт­лаар  явсан гэж хэн до­ромжилж зүрхлэх юм. Цаа­шилбал маргаашаа бэлдэх талаас нь харвал хүүхдийн байгууллагыг ч нэр өөрчлөх, бодлого шинэчлэх их аяндаа татан оролцуулж болох юм. Угаасаа Нийгмийн ардчилал Монголын хүүхдийн хол­боо гэж  байгуулсан байхад гайхах хүн  гарахгүй байх. Шинэчлэлийг ширээ санд­лаас эхлэх хэрэгтэй гэсэн явган яриа ийнхүү  биеллээ олж байна. Хэнийг ч үл­дээл­гүй огт өөр болгож хувиргахаар шийдсэн гэсэн, тэд.   

Н.МӨНХТӨВШИН

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж