Кёкүтэнхо, Тамаваши нар өнөөдөр хоорондоо барилдана

Хуучирсан мэдээ: 2010.03.26-нд нийтлэгдсэн

Кёкүтэнхо, Тамаваши нар өнөөдөр хоорондоо барилдана

Японы Осака хотноо зохиогдож буй мэргэжлийн сумо бөхийн хару башёгийн 13 дахь өдрийн барилдаанд их аварга Хакухо М.Даваажаргал зүүн жигүүрийн озэки Кайотой барилдахаар оноолт таарчээ. Макүүчи буюу дээд зиндаанд барилдаж буй манай бусад бөхчүүдийн хувьд озэки Харумафүжи Д.Бямбадорж озэки Котоошютай, зүүн жигүүрийн маэгаширагийн тэргүүн бөх Какурюү М.Ананд Арантай, харин Токитэнкү А.Хүчитбаатар /М13/ Котошогикүтэй тус тус учраа тааран барилдана. Мөн өнөөдрийн барилдаанд Кёкүтэнхо Н.Цэвэгням /М2/ болон Тамаваши Б.Мөнх-Оргил /М4/ нарын манай хоёр бөх хоорондоо барилдахаар оноолт таарчээ. Түүнчлэн Хакуба А.Өнөржаргал /М9/ Окиноумитай, Асасэкирюү Б.Дашням /М11/ макүүчи зиндаанд анх удаа дэвшин барилдаж буй Сагацүкасатай, Моконами Г.Базарсад /М15/ Токүсэгаватай хүч үзэн барилдах юм.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж