Стресст орсон хүн мартамхай болдог

Хуучирсан мэдээ: 2010.03.26-нд нийтлэгдсэн

Стресст орсон хүн мартамхай болдог

Стресс нь хүний бие организмд сөргөөр нөлөөлдөг.

Жишээ нь:
-Тархины эд эсийг гэмтээнэ,
-Тархины үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг нь батлагдсан,
-Байнгын стресс нь бөөрний булчирхайн даавруудын нэг кортизоныг их хэмжээгээр ялгаруулахад нөлөөлдөг.
-Кортизон нь бага хэмжээгээр хор нөлөөгүй боловч ихдэхээрээ тархины эсийг гэмтээдэг,
-Мартамхай болгож, үүндээ сэтгэл зовних тусам нь ой тогтоолтыг улам муутгадаг онцлогтой.

Стрессийн түвшинг яаж бууруулах вэ?
Бяслагал хийх, усанд сэлэх, эрүүл агаарт явган аялах, массаж хийлгэх, сонгодог хөгжим сонсох зэрэг нь ой тогтоолтыг сайжруулдаг.
-Эрүүл мэндэд стрессийн хортой нөлөөллийг бууруулж сурахын тулд,
-Хүмүүстэй эелдэг боловсон харьцаж байх,
-Дотны хүмүүсээ үнэн зүрхнээсээ, чин сэтгэлээсээ хайрлаж сурах,
-Хэт мөрөөдөхөөс зайлсхийх,
-Ажлаа төлөвлөж, зардлаа хянаж сур,
-Ингэвэл стресст орох нь багасна гэж эрдэмтэд зөвлөж байна.

Н.Цэнд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж