Шарсан төмс хорт хавдар үүсгэдэг

Хуучирсан мэдээ: 2010.03.26-нд нийтлэгдсэн

Шарсан төмс хорт хавдар үүсгэдэг

Эрдэмтдийн судалгааны дvнд хорт хавдар үүсгэх эх үүсвэр болдог ба тvvнээс урьдчилан сэргийлдэг хоол хvнсний жагсаалтыг гаргасан байна.

Стокгольм хотын эрдэмтэд судалгаандаа таван мянган хvнийг тvvвэрлэн хамруулсан аж. Хорт хавдар үүсгэх гол шалтгааны нэг болдог хvнсний жагсаалтыг утсан мах тэргvvлжээ. Єдєр бvр 30-хан грамм утсан мах байнга идэхэд л таны хорт хавдараар євчлєх эрсдэл 15-38 хувиар нэмэгдэх аж. Эрдэмтдийн баталж буйгаар ялангуяа энэ бvтээгдэхvvнд агуулагддаг нитрат болоод удаан хадгалахад зориулан нєєшлєдєг нь хавдар үүсгэх эрсдэл болдог аж. Харин дараагийнх нь тос, єєх ихээр агуулсан бvтээгдэхvvн. Єєх тостой бvтээгдэхvvн нь хєхний болон ходоодны хорт хавдар үүсэх гол шалтгаан болдог аж. Удаан болон олон дахин шарсан, халаасан, єєх тостой бvтээгдэхvvн аль болохоор хэрэглэхгvй байхыг хичээгээрэй. Зєвхєн мах гэлтгvй, єєртєє тос агуулдаг хvнсний ногоо, жимс, жимсгэнэ ч үүнд хамаатай.

Эрсдэлтэй бvтээгдэхvvний эн тэргvvнд мєн шарсан тємс ордог. Чипсэнд агуулагддаг нvvрс ус, акриламид гэх бодис нь таны биед хортойгоор нєлєєлдєг. Сvvлийн жилvvдэд тvргэн хоолны газрууд олширсноор хотын соёлыг шvтэгчид байнга л шарсан тємсийг "хивэх" болсон нь эмч, эр¬дэмтдийн сэтгэлийг хамгийн ихээр зовоож байгаа аж. Тиймээс єдєр тутмын хvнс¬ний хэрэглээнээс шарсан тємсийг аль болох хол байлгахыг тэд зєвлєж байна. Шарсан тємснєєс багагvй хортой бvтээгдэхvvнээр давсыг эрдэмтэд тодруулжээ. Эрчvvд ялангуяа давс ихтэй бvтээгдэхvvнээс аль болох татгалзах шаардлагатай аж. Давс хvнсэндээ ихээр хэрэглэдэг 500 хvн тутмын нэг нь хавдраар євчлєх эрсдэлтэй байдаг гэнэ.

Хvнсний хэрэгцээнд сvvлийн жилvvдэд ихсээд байгаа шар буурцгийн сvмс хавдар үүсгэх эрсдэлтэй бvтээгдэхvvн гэнэ. Европын зах зээлд зарагдаж байгаа шар буурцгийн хоёр мянга гаруй сvмсэнд хийсэн шинжилгээний дvнд 35 хувь нь канцероген /хvнд металл/ гэх хорт хавдар үүсгэгч бодисыг агуулдаг болох нь тогтоогджээ. Энэ нь Вьетнам, Хятад, Тайвань, Филиппин зэрэг орны бvтээгдэхvvнд илvv байжээ.
Харин судалгааны явцад хавдарын явцыг удаашруулах, эсвээс энэ євчнєєр євчлєх эрсдлээс хамгаалахад А витаминтай хvнс хэрэглэх нь чухал гэдэг нь батлагдсан байна.

Японы эрдэмтдийн баталснаар єдєр тутмын хvнсэндээ лууван, бууцай, улаан перц хэрэглэдэг хvн хорт хавдарын эрсдэлээс 25 хувиар єєрийгєє хамгаалж чаддаг аж. Мєн витамин С єдєр бvр 100-150 граммыг хэрэглэж байхыг таны бие организм шаарддаг болохыг эрдэмтэд саяхан тогтоосон аж. Хорт хавдараас сэргийлэхэд гол үүргийг Е витамин гуйцэтгэдэг. Энэ нь ургамлын тос, улаан буудайн тєрлийн хvнс, самарт ихээр агуулагддаг юм. Хамгийн гол нь хvнсний ямар ч бvтээгдэхvvнд зєв хадгалалт чухал гэдгийг бvv мартаарай.

Н.Цэнд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж