Реппэр Akon Шриланк руу зорчих эрхгүй боллоо

Хуучирсан мэдээ: 2010.03.26-нд нийтлэгдсэн

Реппэр Akon Шриланк руу зорчих эрхгүй боллоо

Африк гаралтай реппэр Akon Буддагийн хөшөөний хажууд секси бүжиг бүжиглэсэн хэмээн Шриланкийн Засгийн газар түүнийг буруутгаж, тус улсад зорчих виз өгөхөөс татгалзлаа. Тэрбээр David Guetta-тай хамтран дуулсан “Sexy chick” дууны клиптээ усны хувцастай охидтой Буддагийн хөшөөний хажууд дүрсгүйтэн, бүжиглэж байгаагаар гардаг аж.  “Sexy chick” клипт буддагийн хөшөө хальт гараад өнгөрдөг ч, Шри Ланкийн Буддын шашныг доромжилсон гэж үзэж байгаа юм. Энэ асуудлаас болж Akon дөрөвдүгээр сарын 20-нд хийхээр төлөвлөж байсан тоглолтоо хойшлуулжээ. Түүний дуунд Шриланкийн тухай өгүүлдэг байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж