
Дуурь бүжгийн эрдмийн театрын ерөнхий удирдаач, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү хаа ч явсан өөрийн гэрэл зургийн аппараттайгаа хамт явдаг байна. Тэрбээр чөлөөт цагаараа зураг авах дуртай хэмээн нэгэн ярилцлагадаа дурдаж байсан. Олон сонирхолтой газраар явж, зураг авах нь түүний хобби. Симфони найрал хөгжмөө удирдсан ч, бэлтгэл хийж байсан ч түүний халаасанд жижигхэн аппарат нь байж л байдаг. Ямар ч тоглолтын төгсгөлд Н.Туулайхүү удирдаач ганц хоёр сайхан агшинг хальсандаа буулгаад авчихдаг нэгэн.
М.Анир