Нохой сонирхогчдод өгөх зөвлөгөө

Хуучирсан мэдээ: 2010.10.26-нд нийтлэгдсэн

Нохой сонирхогчдод өгөх зөвлөгөө

  Гөлөг олж авахдаа юуны
өмнө өөрийнхөө бүх
бололцоо, гэр бүл, ахуй
амьдралын байдлаа бодолцох
хэрэгтэй. Гөлөг нь эд
агуурс, тоглоом биш,
хэрэгцээгүй болгон
хаячихаж болохгүй амьд
амьтан гэдгийг байнга
санаарай. Иймээс та гөлгийг
авахын өмнө гэр
бүлийхэнтэйгээ энэ
асуудлыг хамтран шийдвэл
зохино.
Таны ирээдүйн 4 хөлт найз
ямар үүлдрийнх байх вэ?
Ямар хүйсийнх вэ? Түүнийг
та хаана байлгах вэ? Гэх
зэрэг асуудлаа урьдчилан
сайтар бодох хэрэгтэй.
Албаны гэж нэрлэгддэг
нохойг гэр хашаанд байлгах
нь сайн. Тэдгээр нь эзэндээ
их дасамтгай, төрөл бүрийн
дадал сургууль амархан
сурдгаараа ялгагдана.
Үүнээс гадна хашаа байрыг
дээд зэргээр сахидаг. Хол
зугаалгаар явахад сайн
дагуул болж эзнээ итгэл
найдвартай хамгаалдаг юм.
Добермэн-пинчер, боксер,
дог гэх мэт ноход нь
арчлахад хялбар, тачир
үстэй боловч тэд гагцхүү
дулаан байр тасалгаанд
амьдарч чадна. Бараг бусад
үүлдэр нь сахлаг үстэй
учраас гэрт ч, хашаанд
үүрэнд ч амьдарч ч чадна.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж