
Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын нутагт Оюут-Овоо гэдэг газар олон улсын хөрөнгө оруулалттай “Голден погада” компани төмрийн хүдэр олзворлох томоохон үйлдвэр барьж эхэлжээ. Энэ үйлдвэр хүдэр болон баяжмалаа Чойроор дамжуулан зөөвөрлөх тул Оюут Овоо-Чойрын замыг сайжруулан засч байна. Гурван зуугаад км энэ зам аймгаас баруун тийш ерээд км дэх Оюут- Овооны уурхайн төвөөс аймгийн төв Мандалговь, Говь-Угтаал сумын нутаг дахь Төмөрт, Хараатын уул уурхайн ордыг дайран Чойр орох юм. Нэг удаа хусч сайжруулах төдийгөөр орхивол сайжруулсан зам биш бүр сайжруулсан дэржигнүүр, донсолгоо болох аж. Тиймээс цардмал зам болгон гүйцээж, зассаны эцэст энэ замаар хүнд хүчир хүдэр, баяжмалаа тээвэрлэх шаардлагыг орон нутгийн захиргаанаас уурхайн удирдлагад тавиад байгаа аж.
С.Пүрэвсүрэн