Манант ой – үргэлжлэл

Хуучирсан мэдээ: 2010.10.26-нд нийтлэгдсэн

Манант ой – үргэлжлэл

        Охины нүдний өмнө манант ой тэр чигтээ урвуугаа харсан байжээ. 

Харин охин  хаана тогтож байна вэ? гэж үү охин
түшлэгтэй сандалтайгаа агаар дээр тогтож байх юм. Чухам манант ой
урвуугаа харсан уу аль эсвэл охин өөрөө урвуугаа харсан уу гэдэг нь сайн
мэдэгдэхгүй байсан хэдий ч ганц л үнэн бол энэ бүхэн бодит байлаа.

      Одоогоор охины ганц л зорилго бол нөгөө
гунигт ая тоглож байсан хэн нэгнийг олох явдал байлаа. Гэтэл охин урвуу
харсан энэ ертөнцөд яаж явах вэ?

– Юу л болвол болог. Би үхсэн ч миний хойноос
харамсах нэгэн байхгүй юм чинь эндээс үсрээд үзье гээд нүдээ аниад урвуу
харсан манант ой руу үсрэв.

Тэр маш зөөлөн сэвсгэр зүйл дээр унах шиг болов. Охин нүдээ нээлээ.

Бас л манан… Энэ удаа манан саарал биш улаан
өнгөтэй байх бөгөөд тэр хараас хар өнгийн цагаан судалтай сэвсгэр зөөлөн
навчин дээр унасан байх юм. Бас нөгөө урвуугаа харсан ертөнц юу болов?
Тэр ертөнц урвуу харсан хэвээрээ л байв. Охин модны навчнаасаа хаачхаа
мэдэхгүй улаан мананг ажин ямар нэг хариу хүлээх мэт сууна.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж