
усны нөөц хомсдсон тул 1990 оноос 35 км-ийн зай дахь Олгойн говиос ус
өргөх, дамжуулах иж бүрэн байгууламжаар ундны усаа татах болсон юм.
Хорин жил тасралтгүй ажиллаж байгаа энэ байгууламжийн ган төмөр хоолой
зэвэнд идэгдэж энд тэнд цоорч усны алдагдал ихэссэн тул түүнийг
хуванцар хоолойгоор солих ажлын нэг хэсэг энэ жил амжилттай хийгдлээ.
Уул байгууламжийн 10,5 км урт ган хоолойг хуванцар хос хоолойгоор солих
ажлыг “Одкон холдинг” компани хугацаанд нь чанарын сайн үзүүлэлттэй
хийв. Газрын гүн дэх ган хоолойнуудыг салган гаргах, оронд нь хос
хуванцар хоолойг угсрах нь инженерийн өндөр ур чадвар шаардсан, нүсэр
ажил бөгөөд хоёр тэр бум төгрөгийн төсөвт өртөгтэй байлаа. Ингэснээр
газрын дорхи ус дамжуулах байгууламж элдэв гэмтэлгүйгээр урьдахаас удаан
хугацаанд ашиглагдах боломжтой болов.
С.Пүрэвсүрэн