Арьсанд тустай хүнсний бүтээгдэхүүн

Хуучирсан мэдээ: 2010.03.26-нд нийтлэгдсэн

Арьсанд тустай хүнсний бүтээгдэхүүн

Сүү.
Сүү нь өөрийн найрлагандаа төгс чанарлаг уураг, өөх тос, нүүрс ус, аминдэм, эрдэс бодис зэрэг хүний биеийн өсөн бойжиход хэрэгцээтэй бүхий л амин хүчлүүд агуулж бие махбодийн хэрэгцээг нөхөж байдаг. Сүүнд байдаг Д аминдэмийн 98% нь хүний биед тун сайн шингэдгээрээ онцлог. Сүү нь арьсны чийгшилт уян хатан байдлыг гайхалтай сайн тэнцвэржүүлж өгдөг.

Нимбэг.
Нимбэг нь найрлагандаа маш их аминдэмийг агуулсан бөгөөд ялангуяа бие махбодид хуримтлагдсан хорт бодисуудыг гадагшлуулах, нян устгах чадвартай. Нимбэгний шүүсийг буцалсан устай хольж өглөө бүр уувал арьс цэвэрлэгдэн толигор байдлаа хадгалдаг.

Сармис.
Найрлагандаа үрэвсэл эсэргүүцэх бодис агуулсан байдаг тул ханиад томуу, халдварт өвчнүүдээс сэргийлдэг. Өдөрт дунджаар 2-3 хумс сармис идэж байвал биед хуримтлагдсан өөх тосыг хайлуулж, биеийн жинг тогтмол хэмжээнд байлгадаг. Үүний зэрэгцээ хөгшрөлтийг сааруулж чаддаг нь батлагдсан.

Улaан лооль.
Ходоод, нарийн болон бүдүүн гэдэсний хэвийн үйл ажиллагааг хангахад чухал үүрэгтэй бөгөөд С амин дэмээр баялаг тул хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжиж, цусны даралтыг хэвийн байлгадаг. Арьсыг цайруулах чадвартай.

Xан боргоцой.
Уураг задлах чадвартай бромелайн хэмээх бодис өргөн агуулагддаг. Өөх тос, махан хоолны дараа тогтмол хэрэглэж заншвал эрүүл мэндэд сайн нөлөөтэй бөгөөд таргалахгүй. Үүний зэрэгцээ цусан дахь эд эсийг сэргээж цусны эргэлтийг сайжруулдаг.
Хан боргоцойн ханд бэлтгээд арьсыг цэвэрлэхэд зөөлөн толигор болгодог ба янз бүрийн батга үрэвслийг арилгадаг.

Н.Цэнд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж