Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны ерөнхийлөгч, ноён Мариус Визэр дэлхийн цомын тэмцээний бэлтгэл ажилтай танилцахаар өчигдөр Монголд ирээд байгаа билээ. Тэрбээр өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзаж Монголд жүдо бөхийг эрчимтэй хөгжүүлэх талаар санал солилцсон байна. Өнөөдөр 17:00 цагт жүдогийн тамирчид уулзаж гарын бэлэг гардуулах бөгөөд энэ үеэрээ сэтгүүлчидтэй уулзах юм байна. Ноён Мариус Визэр маргааш өглөө буцах ажээ.
Ц.Хишиг