
Transformers киноны од Megan Fox өнгөрсөн наймдугаар сараас эхлэн Италийн нэрт загварын ордон Giorgio Armani-гийн гоо сайхны бүтээгдэхүүний нүүр царайгаар сонгогдон ажиллаж эхэлжээ. Өдгөө 24 настай залуу, халуухан жүжигчин бүсгүй энэ сараас худалдаанд гарах Armani-гийн гоо сайхны бүтээгдэхүүнийг сурталчилж, сурталчилгааны зураг авалтаа хийлгэжээ. Найруулагчаар нь Mikael Jansson ажилласан бол гэрэл зурагчнаар нь Craig McDean ажиллажээ. Харин нүүр будалтыг оддын дунд нэр алдар нь өсөөд буй Linda Cantello хийсэн байна.
Giorgio Armani гоо сайхны бүтээгдэхүүний нүүр царайгаар сонгогдон ажиллаж буй Megan Fox-ын тухай “Megan өнөөдрийн эмэгтэйчүүдийн дүр төрх болсон бие даасан, итгэлтэй, дур булаам байдлыг илэрхийлэх бүрэн чадвартай. Түүний гоо үзэсгэлэн бүсгүй хүний мэдрэмж, эрч хүч, эмэгтэйлэг байдлыг тодотгодог” гэжээ.
Н.Наран