Бид 30-40 жилийн дараа үхнэ. Харин тэр үед бидний ясыг нохой зууж,
бидний шарил дээр айл буух гэж үү? Мэдээж тэгж л таарах байх да. Нэгэнт
даац нь хэтэрсэн оршуулгын газар, бидний үед ямар дүр зурагтай байхыг
хэлж мэдэхгүй юм. Хотод маань амьд хүнээс илүү нас барсан хүний тоо хэд
дахин их болох биз… чи би бид өнөөдөр хүн шиг яваа ч насны эцэст хүн
шиг хүндлэл амсаж чадах болов уу?

Вашингтон ДиСи-д Арлингтон Семестри гэгч зогсоол бий. Энэ нь Хөх шугамын
метроны нэгэн буудал бөгөөд Потамик голын хөвөөнөө мэдэхгүй хүн харвал
оршуулгын газар бодохооргүй, цэвэрхэн, намуухан орчин байдаг. Тэд бол эх
орныхоо төлөө амиа өргөсөн, өнөөдрийн хүчирхэг Америкийг бүтээн
босгосон хүндэлвэл зохих алдартнууд билээ. Хүнийг хүндэлвэл хүндэлсэн
шиг хүндэлдэгийг би тэндээс ухаарч билээ.