Төрийн шагнал, одон медалийн бодлогыг өөрчлөх төслийн уралдаан зарлав

Хуучирсан мэдээ: 2010.03.26-нд нийтлэгдсэн

Төрийн шагнал, одон медалийн бодлогыг өөрчлөх төслийн уралдаан зарлав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас Төрийн одон медалийн бодлогыг өөрчлөх уралдаан зарлажээ.
Уралдааны зорилго нь одоо мөрдөгдөж байгаа шагналын тогтолцоог агуулга, хэлбэрийн хувьд боловсронгуй болгох юм байна. Энэхүү төсөлд хувь хүн, албан байгууллага ганцаарчлан буюу хамтран оролцох буюу  төслийн материал нь дараахи шалгуурыг хангасан байна. Үүнд:
(1)    Шагналын зорилго, агуулга нь шагналын ангилалтай нийцсэн байх,
(2)    Нэр, загвар, өнгө дизайны шийдэл зохицсон байх,
(3)    Шагналын дагалдах урамшууллын хэмжээг нарийн тооцож гаргасан байх гэсэн шалгуурыг тавьж байгаа юм байна.
Төслийн уралдааныг 2010 оны гуравдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн зарлаж байгаа бөгөөд уралдаанд оролцогч нь 2010 оны тавдугаар сарын 1-ний дотор төсөл шалгаруулах багт материалаа өөрийн биеэр буюу итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан хүргүүлэх ёстой аж. Харин төсөл шалгаруулах ажлын хэсэг иргэдээс ирүүлсэн материалыг хүлээн авч Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулна.  
Шалгарсан төслийн оюуны өмчийн гэрчилгээ болон түүнийг ашиглахтай холбогдсон бүхий л хууль ёсны эрх нь Монгол Улсын Төрийн мэдэлд байх бөгөөд төсөл нь шалгарсан оролцогчдод гэрчилгээ олгож, тэдний бүтээлийг иргэний санаачилга, нийгэмд оруулж буй хувь нэмэр гэж үзэх гэнэ.
Төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх төсөл шалгаруулах ажлын хэсэг төслийг хүлээн авах бөгөөд холбогдох мэдээллийг  www.president.mn цахим хуудас болон 328003, 265003 тоот утаснаас авна уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж