Хаа сайгүй чөтгөр харагдна
Хана бүрийн цаана чөтгөр
Бас хаалга тогшиж чөтгөр
Байн байн чарлалдах чөтгөр
Би зугатаж цонхоор үсэрнэ
Аз болоход өөр хэсэг чөтгөр
Амь аварч доор минь дарагдана
Харанхуйн гүн тэр чигээрээ чөтгөр
Тэд намайг элдэж хөөнө, чөтгөр
Тэвдэж сандарч айжээ би, чөтгөр гэж
Барьж аваад тамлах гэнэ, чөтгөр гэж
Би сөгдөж сөхөрч гуйна, чөтгөр гэж
Гуйх тоолонд загнаж зөөлрөнө, чөтгөр