“Реал Мадрид” Ла лигийн манлайд

Хуучирсан мэдээ: 2010.03.26-нд нийтлэгдсэн

“Реал Мадрид” Ла лигийн манлайд

Өнгөрсөн шөнө лигийн ээлжит тоглолтоо хийсэн Испанийн эзэн хааны “Реал Мадрид” хотынхоо өрсөлдөгч “Хетафе”-г 4:2-оор буулган авч, Примера лигийн тэргүүн байрыг дахин эзэллээ. Криштиан Рональду, Гонзало Игуаин нар дубль хийж, “Реал” ийнхүү лигийн тоглолтод дараалан 10 дахь ялалтаа авснаар “Барса”-тай ижил 71 оноотой боловч гоолын зөрүүгээр Мануэль Пеллегринигийн “оддын цуглуулга” хүснэгтийг тэргүүлж байна. Тоглолтын эхний 37 минут өнгөрөхөд “Реал” өрсөлдөгчийнөө хаалганд дөрвөн гоол хийж амжсан бөгөөд 13 дахь минутад Рональду тооны харцьааг нээж, чөлөөт цохилтоор гоол оруулсан бол долоон минутын дараа, Игуаин тооны харьцааг 2:0 болгожээ. Гоол оруулснаасаа хойш ердөө гуравхан минутын дараа Игуаин дахин гоолдож, энэ улирлын 22 дахь гоолоо оруулсан байна. Улмаар 33 дахь минутад Рональду дубль хийснээр “Реал Мадрид” тоглолтын эхнээс л илүүрхэж эхэлжээ. Харин талбайн эзэн багийн хувьд дөрөв дэх гоолын дараахан Икерь Касильясын “хоосон” хаалгыг мялаасан бөгөөд тоглолт өндөрлөхөөс 10 минутын өмнө дахин гоолдсоноор тоглолт 4:2 харьцаатай өндөрлөсөн байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж