
Жим О’Нил (Jim O’Neil), (“The Korea Times”, БНСУ)
Миний үзэж байгаагаар “Их хорь” гарч ирсэн нь дэлхийн зээлийн хямралд өгсөн шилдэг хариу бөгөөд даяарчлалын хямралд төгсгөл тавьж, дэлхийн лидерүүдийг нэгтгэх зэрэг оролдлогоороо ерөнхийлөгч Жорж, Буш, Барак Обама нар багагүй талархал хүлээх ёстой.
Мөн Их Британийн ерөнхий сайд асан Гордон Браун ч энэ талын талархалд хамрагдах нь зүйн хэрэг. Одоо Сөүлийн саммитийн өмнө бусад асуудлуудтай зэрэгцээд дэлхийн лидерүүд “Их хорийг” хэрхэн амьд, үр дүнтэйгээр хадгалж үлдэх вэ гэсэн асуудал гарч байна.
«Их хорь» нь «Их долоогоос» хамаагүй илүүтэй, наад зах нь түүнд хөгжиж буй эдийн засаг нь эрчимтэй хүчирхэгжиж буй орнууд тухайлбал, “БОХЭ” буюу Бразили, Орос, Хятад, Энэтхэг орж байгаа учир онол талаасаа ч давуутай байх ёстой.
Ямар ч бүлэглэл тэднийг багтаахгүйгээр орчин үеийн нийгэм, эдийн засгийг удирдахад таарамж муутай. Бодит амьдралд “Их хорьд” 27 хүртэл улс багтаж байгаа. Үр дүнд нь тогтмол уулзаж, ухаалаг шийдвэр гаргах, үр дүнтэй ажиллахад хэтэрхий том бөгөөд болхи болсон байв. Сөүлийн саммитийн өмнө тийм үүрэг тавигдаагүй ч миний үзэж буйгаар ойрын үед «Их хорийг» дахиад багасгах хэрэгтэй. Тэгэхдээ Европын орнуудыг түүнд хамтарснаар төлөөлүүлбэл зүгээр. Одоогоор хүндрэлтэй байгаа Европын валютын холбооны орнууд ямар нэгэн санаачлага гаргаж, бодлогыг боловсруулахад бие даан оролцохоо болих нь зүйтэй. Эцсийн эцэст тэд мөнгөний бодлогоо арав гаруй жил нийтээр явуулж байгаа юм чинь фискалийн загварын зарчим нь тэдэнд нийтийн байх ёстой. «Их долоод» Франц, Герман, Италийг нэгтгээд дээр нь АНУ, Британи, Япон, Канад ба БОЭХ-ийн дөрвөлийг нэмсэн «Их есийг» байгуулах нь ухаалаг санагдана.
Ойрын ирээдүйн хувьд Сөүлийн саммитийн оролцогсод дэлхийн эдийн засгийн сэргээлтийн тэнцвэр ба тогтвортой байдалд анхаарлаа чиглүүлэх хэрэгтэй. Тэд илүү хүндрэлтэй «Их долоогийн» ба одоо илүү хүчтэй байгаа бусад орнуудын сэргэлтийн хурдыг тэнцүүлэхээр оролдох хэрэгтэй юм. Үүний тулд дотоодын эрэлтийн өсөлтийг хангах ба Хятад тэргүүтэй БОХЭ-ийн орнуудад худалдааны ашигтай зөрөөг бууруулах ёстой.
Үүнд Хятад чухал үүрэгтэй. Одоо энэ тухай ихээхэн ярих болсон нь баяртай хэрэг. Хэрэв Хятад өөрийн худалдааны тэнцвэрийн эерэг “сальдо”-гоо дотоодын нийт бүтээгдэхүүний дөрвөн хувьтай тэнцүүлэн барихыг зөвшөөрөх аваас тэр нь Сөүлийн саммитад чухал дохио болон валютын дайны аюултай ирээдүйгээс салах боломжийг өгнө.
Зээлийн хямралын дараах сэргээлтээ дэлхий үргэлжлүүлэхийн тулд өрөнд баригдсан хөгжиж буй орнууд төсвийн тэнцлээ сэргээх үйлдлээ үргэлжлүүлэх ёстой юм. Үүний тулд тэдний экспорт ба хөрөнгө оруулалтын салбар нь хэвийн дагуу байх ёстой. Тэр эргээд дэлхийн бусад хэсэгт хэрэглээг өсгөхийг шаардана. Ер нь энд тэнцвэрийг олох нь энгийн хэрэг биш ч үүнийг болж бүтнэ гэж би бодож байна. Хэрэв бид, Хятад хамгийн түрүүнд ийм зорилгыг өмнө тавьбал бид хөгжиж буй орнуудын хэрэглээний хэмжээ хугацааныхаа сүүлчээр АНУ-ынх шиг болсон арван жилд орох ба дэлхийн сая сая хүмүүс ядуурлаас гарч чадна.
Goldman Sachs компанийн гүйцэтгэх захирал, Даяарчлалын эдийн засгийн судалгааны албаны тэргүүн Жим О’Нил. Хөгжиж буй гол эдийн засаг болох Бразили, Орос, Хятад, Энэтхэг дөрвөлийн БОХЭ гэсэн хураангуй нэрийг тэр гаргасан юм.
Нийтлэлийн эх сурвалж: New G9 may replace G20