
Манай хоёр орон бүх салбар дахь уламжлалт харилцаа, хамтын ажиллагаагаа стратегийн түншлэлийн хэмжээнд өргөжүүлэн хөгжүүлсэн. Өндөр, дээд хэмжээний харилцан айлчлалууд ч тогтмолжиж байгааг Ерөнхий сайд С.Батболд тэмдэглэв.
Уулзалтын үеэр хил орчмын худалдаа, эдийн засгийн харилцааг либералчилж эргэлтийг нэмэгдүүлэх, төмөр зам, дэд бүтэц, хийн хоолой, уран, ОХУ-д мах экспортлох зэрэг чиглэлээр санал солилцов гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.