Эрчүүдийн орондоо сонсохыг хүсдэггүй зүйлс

Хуучирсан мэдээ: 2010.10.26-нд нийтлэгдсэн

Эрчүүдийн орондоо сонсохыг хүсдэггүй зүйлс

Энэхүү өгүүллийг эрчүүдэд зориулж эр хүн бичсэн тул “та”  гэдэг нь бүх эрчүүдэд хамаатайг анхаарна уу?

Эрчүүд орон дотроо юу сонсох дургүй вэ? Эмэгтэйчүүд ингэж ярьж байна…

Эмэгтэй: "Орсон уу?"
Эр хүн үүнийг  дотроо хоёр янзаар ойлгох бөгөөд “ Тэр намайг ямар жижигхэн зэмсэгтэй  юм бэ гэж бодож байна” , үгүй бол “ Тэр минийхээс хавьгүй том  зэвсэгт дассан юм байна”  Хэрэв энэ бүхэнд таны аварга найз буруутай бол энэ чинь шоу бизнес шүү дээ. Өөрт байгаа зүйлээ арилж.

Эмэгтэй: " Би чиний унтаж байгааг хармаар байна"
Эр хүн үүнийг дотроо “ Миний ямар чимээ гаргадгийг сонсмоор байгаа юм болов уу?” гэж боддог. Танайд хөхөөтэй цаг байдаг уу? Хэрэв байдаг бол хөхөө донгодох тоолонд тэр үснээс чинь зулгаах болно. Тиймээс битгий унтаарай. Та сэрэхдээ халцарсан байх вий.  Хамгийн аюултай нь та хоёрын харьцаа энэ хэвээр үлдэж мэднэ. 

Эмэгтэй: "Ингээд л болоо юу?"
Эр, эм хүмүүсийн сексийн тухай  ойлголт өөр өөр. Эрчүүд оролдлого болгон нь Олимпын  тэмцээн шиг биш ч ядаж  “А” үнэлгээ авна гэж найддаг. Тэд үүнийг “ Энэ чинь одоо өдөөн хатгалга юм уу хаашаа юм” гэж боддог.

Эмэгтэй:  " Миний хуучин найз залуу… байсан"
Эр хүн үүнийг дотроо “ Сексийн өмнө ч байсан, дараа ч байсан үүнээс илүү доромжлол гэж байх уу?  Түүний хуучин найз залуу гайхалтай амраг байгаа л биз. Тэгээд юу гэж “ гэж бодно.

Эмэгтэй: "Би анх удаа л ингэж байна"
Эр хүн өөртөө “ Бүх эрчүүд онгон охин хүсдэг гэдэг чинь буруу ойлголт.  Эрчүүд орон дотроо илүү туршлагатай бүсгүйд дуртай” гэж хэлдэг.

Эмэгтэй: "Нөхөр маань гэртээ байгаа !"
Хэрвээ та түүнийг нөхөртэй гэдгийг мэдсэн бол ийм зүйл хэзээ нэг өдөр болохыг таамаглаж байсан нь гарцаагүй. Харин түүнийг ганц бие гэж бодож байсан бол энэ таны алдаа. Жинхэнэ эрчүүд зодолддоггүй. Тэд цонхоор гарч оддог.

Эмэгтэй:  "Надтай хамт байгаач?"
Эрчүүд маш сэжигч улс. Харц шидлэх, гуяа илэх зэргийг эр хүн давшилтанд орох болсны дохио гэдгийг мэднэ. Харин эр хүн бэлэн болох үед эмэгтэй нь зүгээр л тэврүүлмээр байна гэдэг. Тэр өрөөндөө байгаа олон чихмэл тоглоомоо тэвэрч болдоггүй юм байх даа.

Эмэгтэй: хурхирна
Эрчүүд эмэгтэй хүний хурхирах, унгах зэрэг муу зуршлуудыг нь тэвчиж өнгөрүүлдэг.  Заримдаа эмэгтэйчүүд нэг шөнө нэлээд хэдэн мод ч хөрөөдөж чадна.  Харин эрчүүд “ Уучлаарай хонгор минь, би чамайг тохойгоороо цохичихоогүй биз.  Би чамайг сэрээе гэж бодоогүй юм шүү” гэнэ.

Н. Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж