
NEWS агентлагийн Редакцийн зөвлөл хэлэлцээд, www.local.news.mn сайтын орон нутаг дахь бичигчдээс Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын хэвлэл, мэдээллийн ажилтан И.Байгалмааг өнгөрсөн нэг сарын /9 сарын 20-оос 10 сарын 20/ хугацаанд хамгийн сайн мэдээ, мэдээлэл ирүүлсэн хэмээн үзэж, амласан ёсоор 150 мянган төгрөгийн урамшуулал олгохоор боллоо. И.Байгальмаа танд болон орон нутгийн сэтгүүлчдэдээ хамт олныхоо нэрийн өмнөөс болон www.news.mn сайтын 100 мянга гаруй хэрэглэгчдийнхээ өмнөөс цаг зав гарган Монгол орны өнцөг булан бүрт болж буй үйл явдлын мэдээ, мэдээллийг NEWS агентлагт шуурхай илгээж буйд талархал илэрхийлье.
Энэ сарын шилдэг бичигчээр шалгарсан Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын хэвлэл, мэдээллийн ажилтан И.Байгалмаа нэг сарын хугацаанд нийт 52 мэдээ, гурван фото сурвалжлагыг www.local.news.mn сайтад нийтлүүлсэн байна. Дундговь аймгийн идэвхтэн бичигч С.Пүрэвсүрэн уралдаанд “аман хүзүүдсэн”-ийг онцлохын сацуу ирэх сарын уралдаанд амжилттай оролцохыг хүсье.
Мэдээллийн www.news.mn сайтын салбар сайт болох www.local.news.mn сайт нь орон нутгийн үйл явдлыг шуурхай, бодитой мэдээлэхээс гадна тухайн аймагт тулгамдаж буй асуудлыг төр засгийн төвшинд хүргэх гүүр болон ажиллахад зорилготой.
Орон нутгийн сэтгүүлчдийн дунд зарлаж буй уралдааны дараагийн сарын шалгаруулалт үргэлжилж буйг сануулаад, та бүхэнд ажлын амжилт хүсье.
NEWS агентлаг.