Хэнд ч туслахад бэлэн робот

Хуучирсан мэдээ: 2010.10.26-нд нийтлэгдсэн

Хэнд ч туслахад бэлэн робот

Японы зохион бүтээгчид “Ри” хэмээх, хэнд ч туслахад бэлэн гэх тодотголтой роботыг зохион бүтээжээ. Хэрэв та “Ри”-д хийх үйлдлийг нь хэлчихвэл таны хүслийг биелүүлдэг юм байна.

Зохион бүтээгч Наказава Охиро “Уг робот бүхнийг хийж чадна. Гэхдээ төгс хэмжээнд биш л дээ. Яахав, танд тамхи, кофег чинь ойртуулна. Мөн хэвтэрт байгаа хүний байрлалыг өөрчилж чадна” гэжээ.

Уг роботын сайжруулсан загварыг Японы хувийн эмнэлгүүдэд ашигладаг байна. Гэхдээ настай хүмүүс тэрхүү роботоор өөрийгөө өргүүлэх тун дургүй байдаг гэнэ. Харин “Ри”-гийн хувьд эелдэг ааштай, таныг уурлавал ямар учраас уурлаж байгааг чинь асуудаг аж. Мөн хосуудын маргааныг ч зохицуулж чаддаг юм байна.

Эх сурвалж: “Үнэн” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж