Улаанбаатарт 2-4 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2010.10.26-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 2-4 хэм дулаан байна

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зүүн, төв болон говийн нутгийн зарим газраар  цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос  секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Алтайн өвөр говиор 8-13 градус,  бусад нутгаар 1-6 градус дулаан  байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. 2-4 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт:   6 градус  хүйтэн, харьцангуй чийг 42 хувь, агаарын даралт 882 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж