Цахилгаан хэмнэхийн тулд Chavez улаан өндөгний баярыг сунгалаа | News.MN

Цахилгаан хэмнэхийн тулд Chavez улаан өндөгний баярыг сунгалаа

Хуучирсан мэдээ: 2010.03.26-нд нийтлэгдсэн

Цахилгаан хэмнэхийн тулд Chavez улаан өндөгний баярыг сунгалаа

Венесуэлийн ерөнхийлөгч Hugo Chavez цахилгааны хямралын асуудлаа
шийдвэрлэхийн тулд Венесуэлийн Улаан өндөгний баяр тэмдэглэх хоног дээр
гурав хоног нэмэх зарлиг гаргалаа гэж “BBC” агентлаг мэдээллээ.
Ингэснээр төрийн болон хувийн байгууллагын ажилтнууд дөрөвдүгээр сарын
1-нээс эхлэн бүтэн долоо хоног амрах юм байна. Энэ шийдвэр нь
“залхуурлыг өөгшүүлж байгаа биш харин цахилгаан эрчим хүч хэмнэх
зорилготой” гэж Chavez хэлсэн байна. Ган болсны улмаас Венесуэлийн гол
усан цахилгаан станцуудын усны төвшин ноцтой доогуур байгаа. Сөрөг
хүчнийхэн эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт бага хийсэн бас тус
салбарын үр ашиггүй байдал үүнд нөлөөлсөн гэж үзэж байгаа юм. Үүнээс
болж аж үйлдвэрийн олон салбарын бүтээмжинд сөргөөр нөлөөлөх болно гэж
бизнесийн лидерүүд сануулж байна. Харин ерөнхийлөгч Chavez тэр
мэдэгдлүүдийг үгүйсгэж, сөрөг хүчнийхэн асуудлыг туйлшруулж байна. Энэ
оны есдүгээр сард болох сонгуулийн дүнд нөлөөлөхийн тулд зарим хүмүүс
цахилгаан эрчим хүчний сүлжээнд хорлон сүйтгэх үйл ажиллагаа хүртэл
явуулж байна гэж мэдэгдсэн юм.

Цахилгааны хомсдлыг шийдвэрлэхийн тулд өнгөрсөн сард Венесуэлийн
ерөнхийлөгч “эрчим хүчний онц байдал” зарласан. Тэр тогтоолоор сард 500
кв/цагаас илүү эрчим хүч хэрэглэж байгаа хэрэглэгчид эрчим хүчнийхээ
хэрэглээг багадаа 10 хувиар бууруулах эсвэл 75 хувь өсгөсөн үнээр
төлбөр хийх болсон. Аж үйлдвэрийн хэрэглэгчдийг мөн хэрэглээгээ 20
хувиар хязгаарлахыг зөвлөсөн бөгөөд чингэхгүй бол үйл ажиллагаа явуулах
эрхийг хориглох юм байна. Венесуэл хэдийгээр газрын тосоор баялаг ч
дотоодын эрчим хүчний хэрэглээний 70 орчим хувийг усан цахилгаан
станцуудаасаа хангадаг.

Т.Бадрах

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж