
хот үүсч байгуулагдсаны 371 жилийн ой, “Иргэдэд зориулсан талархлын
өдөр”-ийг тохиолдуулан Сүхбаатарын талбайд байнгын хөдөлгөөнт
интернэтийн үйл ажиллагааг сурталчлах өдөрлөг өнөөдөр боллоо. Нийслэлийн
Мэдээллийн технологийн газар, “Телемакс коммуникэйшн” компани хамтран
уг арга хэмжээг зохион байгууллаа.
“Бид мэдээллийн эрин зуунд
амьдарч байна. Тиймээс технологийн дэвшлийг нийслэлчүүддээ хүргэж,
интернэтийн шинэ үйлчилгээ нэвтрүүлж байгаад зохион байгуулагчдад баяр
хүргэе. Улаанбаатарчууд төв талбайдаа ирж, интернэт ертөнцөөр аялах
боломж бүрдэж байна” хэмээн Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Баатарзориг
нээж хэлсэн үгэндээ дурдлаа.
Сүхбаатарын талбайн хөдөлгөөнт
интернэтийг сурталчлах үеэр талбайгаар явж буй хүмүүст зөөврийн
компьютер болон гар утсаар интернэтэд холбогдож, Нийслэлийн нутгийн
захиргааны байгууллагуудын цахим хуудсанд нэвтэрч иргэдэд үзүүлдэг
үйлчилгээний талаар танилцууллаа.
Мөн өдөрлөгт оролцохоор Wi Fi
бүхий гар утас, Ipad, зөөврийн компьютерээ авчирсан залуусын дунд
“Google-ээс асуу” уралдааныг зохиолоо. Уралдаанд оролцсон Г.Ганбаяраас
хөдөлгөөнт интернэтийн талаар асуухад “Интернэтэд орж үзлээ. Хурд нь
боломжийн юм байна. Заавал сургууль руу явахгүйгээр энд ирээд л хүссэн
мэдээллээ нэтээс үзэх боломж бүрдэж байгаа юм байна” гэлээ.
Нийслэлийн
хөгжил ба мэдээллийн технологийн оновчтой шийдэл сэдэвт уралдаанд
шалгарсан “Убаши системс” компани энэ арга хэмжээнд “Хотын гэрэлтүүлгийг
алсын зайнаас удирдах нь” саналаараа оролцов.
Өнөөдрийн өдөрлөгт MCS com, “Бодь электроникс” зэрэг компани оролцлоо.