“Дэлхийн мисс-2010”-т оролцож буй А.Сарнай

Хуучирсан мэдээ: 2010.10.25-нд нийтлэгдсэн

“Дэлхийн мисс-2010”-т оролцож буй А.Сарнай











Монголыг төлөөлөн “Дэлхийн мисс-2010”-т оролцож буй
А.Сарнайн танилцуулга болон товч ярилцлага.

Нэр: Амарын Сарнай

Нас: 23

Өндөр: 178

Гадаад хэл: Англи, Орос, Япон

Хобби: Ууланд авирах, явган аялах

-Дуртай хөгжим болон ном?

-Миний сонсох дуртай хөгжмийн цуглуулгад олон төрлийн дуу
хөгжим багтдаг. Би дуртай хөгжмөөсөө болон дуртай дууныхаа үгнээс нь асар их
урам зориг эрч хүч авдаг. Харин номын тухайд бясалгалын тухай ном үнэхээр
сонирхолтой санагдаж байгаа.

-Таны амьдралын хамгийн бахархалтай эсвэл дурсгалтай мөч
юу вэ?

-Манай монголын жүдо бөхийн тамирчин 2008 оны Бээжингийн
олимпоос алтан медаль хүртсэн тэр агшин. Энэ бол зөвхөн миний ч биш Монголын нийт
ард иргэдийн хамгийн бахархалтай, дурсгалтай агшин байсан.

-Өөрийгөө тодорхойлбол?

-Үргэлж өөдөө тэмүүлж, амьдралыг гэрэл гэгээтэй хардаг.

-Дуртай хоол?

-Би бүх үндэстний хоолонд дуртай. Ялангуяа цагаан будаа
оролцсон хоол бол бүр ч дуртай.

-Та амьтан тэжээдэг үү?

-Би хоёр нохойтой. Би тэднийг “Sonic”, “Knuckles” гэж
нэрлэсэн.

-Ирээдүйн зорилго?

-Чадварлаг Байгаль орчны хуульч болж, засгийн газраас байгаль
орчинд тавих хяналт зохицуулалтыг бүрэн утгаар нь Монголд бий болгоно.

-Онцгой авьяас?

-Шүршдэг будгаар зурдаг.

-Өөрийн орны тухай товч танилцуулахгүй юу?

-Монгол улс бол Их Чингис хааны төрөлх эх орон. Баялаг өв
уламжлалтай, өргөн уудам газар нутагтай, нигүүлсэнгүй ард түмэнтэй. Би хүн
бүрийг ядаж нэг удаа Монголд зочилж онгон байгалийг нь хараарай гэж уриалмаар
байна.

-Өөрийнхөө тухай нэмж сонирхуулах зүйл?

-Би бүжгийн спортоор хичээллээд нэг жил болоод 2005 Зүүн
азийн олимпийн тоглолтын бүжгийн төрөлд үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд
багтан оролцож байлаа.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж