Мөнгөний бодлогыг зөв тодорхойлох ёстой гэж үзжээ

Хуучирсан мэдээ: 2010.10.25-нд нийтлэгдсэн

Мөнгөний бодлогыг зөв тодорхойлох ёстой гэж үзжээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Төрөөс мөнгөний талаар баримтлах 2011 оны нэгдсэн бодлогыг хэлэлцсэн бөгөөд ихэнх цагаа үүнд зарцуулжээ. Мөнгөний бодлогын талаар Монголбанкны ерөнхийлөгч, тэргүүн ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч нар мэдээлэл хийж, гишүүдийн асуултад хариулт өгсөн байна. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монгол Улс мөнгөгүй байхын зовлон эдэлж ирсэн бол энэ жилээс эхлэн хэт их хэмжээгээр орж ирж байгаа гадаад валютыг хэрхэн үр ашигтай зөв зарцуулж сөрөг үр дагавар дагуулахгүйгээр эдийн засгийнхаа өсөлтийг хангах вэ гэдэг цаг үетэй тулаад ирсэн. Ирэх жилийнхээ мөнгөний бодлогод үүнийг хэрхэн шийдвэрлэх талаар зөв тусгаж өгөхгүй бол өндийгөөд ирсэн салбаруудаа буцаагаад алдаж болзошгүй гэнэ. Ядахад дэлхийн бусад оронд хэт мөнгийг зах зээлдээ хэрхэн шингээж байсан жишээ цөөн, бараг байхгүй гэж хэлж болох аж. Тиймээс монголчууд өөрсдөө гарцаа хайхаас аргагүй тул тус бүлгээс УИХ-ын гишүүн Р.Амаржаргалаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулжээ. Ажлын хэсгийнхэн төв банкныхантай хамтран ажиллаж, их мөнгийг хэрхэн ашиглаж, эдийн засагтаа шингээх талаар гарц олох юм байна.

    Г.Дарь

     

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж