
Энэ онд уул уурхайн салбарын бүтээгдэхүүний борлуулалт 1174.5 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 157.2 тэрбум төгрөг буюу 15.5 хувиар өссөн үзүүлэлт юм. Энэхүү өсөлтөд нүүрс, газрын тос, төмрийн хүдэр, хайлуур жоншны хүдэр ба баяжмал, катодын зэс, металл цувимал, ган төмөр хийц зэрэг аж үйлдвэрийн салбарын голлох нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдсэн нь нөлөөлжээ. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт нүүрс олборлолт 87.4 хувь, газрын тос, шатдаг хий олборлолт 52.3 хувь, бусад ашигт малтмал 24,7 хувиар өссөн байна. Боловсруулах аж үйлдвэрийн салбарын тухайд төмрийн үйлдвэрлэл 25.4 хувь, кокс, шингэн болон цацраг идэвхт түлш үйлдвэрлэл найман хувиар мөн өсчээ.
Д.Цэцэн