
Нөхөн үржихүйн үйл явц болон хүмүүсийн бэлгийн чиг хандлага нь ирээдүйд илүү чөлөөтэй болох гэнэ.
“ Дээрх шиг үйл явцад оновчтой төлөвлөлт, хяналт, арга хэмжээ хэрэгтэй” гэж Оросын шинжлэх ухааны академийн философийн хүрээлэнгийн ахлах эрдэмтэн Павел Тишенко ярьж байна.
Эрдэмтэд орчин үеийн хүмүүсийг сексийн хувьсгалийн шинэ эриний гэрчүүд гэж үзэж байна. Ойрын ирээдүйд бодит зүйл болох бэлгийн чиг хандлагын уг өөрчлөлт эсийн шинжилгээ, биотехнологийн дэвшилтэй холбоотой аж.
Ирээдүйн гэр бүлийн жишээ болгож хоёр америк гей залуугын түүхийг эрдэмтэд онцолж байна. Аав болох гэсэн төрөлх зөн совин нь тэднийг өндгөн эсийн донор болж эхийг нь орлох бүсгүйг олоход хүргэсэн юм. Эцэст нь гей залуус үр шилжүүлэн суулгаж гурван хүүхдийн аав нар болцгоосон байна.
Эндээс харахад хуруу шилний хүүхэд таван аав ээжтэй болж таарч байна. Өндгөн эсийн болон үрийн донор, үр суулгуулах бүсгүй, мөн хүүхэд захиалагч хосууд.
Хүйсээ солиулж, өөр бүсгүйтэй гэрлэсэн эмэгтэйн тухай өөр нэгэн түүх өгүүлье. Гэрлэсэн хос хүүхэдтэй болохоор шийдсэн боловч эхнэр нь хүүхэд төрүүлэх чадваргүй байж. Гэвч нөхөр нь буюу хүйсээ солиулсан бүсгүй хүүхэд төрүүлэх чадвартай хэвээр байсан аж. Хүүхэдтэй болохын тулд нөхөр нь дахин эмэгтэй болж, үр шилжүүлэн суулгуулснаар хүүхэдтэй болжээ. Хүүхдээ төрүүлснийхээ дараа хүйсээ солиулсан бүсгүй аав хэвээрээ үлдэхийг хүсчээ.
Орчин үеийн биотехнологийн ачаар хүүхэд гаргах чадваргүй хосууд аав ээж болох аз жаргалыг мэдэрч байгаа билээ. Гэвч хүүхэд төрүүлэх чадвартай ч жам ёсоор төрүүлэхээс тээршаадаг хүмүүс ч хүүхдээ хуруу шилэнд төрүүлдэг болсон юм. Хэдийгээр технологийн давуу тал зарим эмнэлгүүдэд багагүй ашиг авчирч байгаа боловч хуруу шилний хүүхдийн эрүүл мэндэд хэн ч баталгаа өгч чадахгүй байна. Хойч үе маань сексийн таашаал авахдаа уураг тархинд зохиомлоор дур хүсэл бий болгодог эм хэрэглэдэг болохыг үгүйсгэхийн аргагүй.
Харин нөхөн үржихүйн болон бэлгийн уг шинэ чиг хандлага нь дэлхий нийтээр ганцаардсан хүмүүсийг бий болгож магадгүй. Тэгэхээр хүүхдээ инкубаторд өсгөж, эмний тусламжтайгаар таашаал авдаг болчихвол гэр бүл яах болж байна аа?