
Удахгүй тохиох нийслэлийн өдрийг угтаж Нийтийн тээврийн газраас санаачлан “Иргэдийн талархал хүлээх өдөрлөг”-ийг зохион байгуулж нийтийн тээврийн үйлчилгээний эцсийн буудал зогсоолуудад цэвэрлэгээ хийсэн байна. Үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд, хороод болон иргэд зорчигчидтойгоо хамтран нийслэлийн зургаан дүүрэгт Баянхошуу, Яармаг, Дэнжийн мянга, Дарь эх, Долоон буудал, Шар хад, III, IV хорооллын эцэс, Ханын материал, Таван шар, Зүүн салаа, Халдвартын эмнэлгийн буудал зэрэг газруудад цэвэрлэгээ хийжээ. Эцсийн буудал зогсоолыг цэвэрлэхэд 650 орчим хүн оролцож, 29 мянган метр кв талбайг цэвэрлэж 1200 шуудай 20 машин хог хаягдал цуглуулан ачуулжээ. Их цэвэрлэгээнд Их засаг их сургуулийн оюутнууд сайн дураараар оролцож автобуснуудад цэвэрлэгээ хийсэн байна. Тухайн чиглэлд ажилладаг “Автобус-1”, “Цахилгаан тээвэр”, “Автобус-3”, “Сутайн буянт”, “Атибус”, “Тэнүүн Огоо”, “Эрдэм транс”, “Тэнүүн дэлгэр” “Монкара”, “Иж бүрдэл” зэрэг аж ахуйн нэгжийн жолооч кондукторууд болон иргэд, оюутнууд хамтын хүчээр ажилласан бөгөөд идэвхтэй оролцсон иргэдийг шагнаж урамшуулжээ.
Д.Цээнэ