Дэлхийн банкны шинэ суурин төлөөлөгч иржээ

Хуучирсан мэдээ: 2010.10.25-нд нийтлэгдсэн

Дэлхийн банкны шинэ суурин төлөөлөгч иржээ

Дэлхийн банкны шинэ суурин төлөөлөгч Монголд ирж ажлаа хүлээн авчээ. Дэлхийн банкны Монгол Улс хариуцсан менежер бөгөөд Улаанбаатар хотын суурин төлөөлөгчөөр томилогдсон хатагтай Корали Гэвэрс маргааш Сангийн сайд С.Баярцогттой хөгжлийн бодлогын зээлийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурна. Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй хөгжлийн бодлогын зээлийн санхүүжилтын гэрээ нь хатагтай Корали Гэвэрсийн  Монголын Засгийн газартай хийж буй анхны гэрээ гэдгээрээ онцлог юм. Гэрээнд гарын үсэг зурсны дараа хатагтай Корали Гэвэрс сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагынханд ярилцлага өгөх юм байна. Хатагтай Корали Гэвэрс урьд нь Дэлхийн банкны Зүүн хойд Ази, Номхон далайн орнуудыг хариуцсан захирлын зөвлөхөөр ажиллаж байжээ.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж