Б.Жавхлантөгс Итали явна

Хуучирсан мэдээ: 2010.10.25-нд нийтлэгдсэн

Б.Жавхлантөгс Итали явна

“Universe Best Songs-2010” наадмын ялагч Б.Жавхлантөгс удахгүй Итали улсыг зорих гэж байгаа гэнэ. Тэрбээр Итали улсад өөрийн мөрөөдлийн тоглолтоо үзэхээр явах гэж байгаа нь энэ юм. “Universe Best Songs-2010” наадмын ялагчид гадаадын нэртэй дуучны тоглолтыг үзүүлэх шагнал байсан бөгөөд өнгөрсөн жилийг ялагч Ч.Цэлмүүн дуучин Бритни Спийрсийн “Цирк” нэртэй аялан тоглолтыг Франц улсад очиж үзэж байсан. Тэгвэл энэ жилийн ялагч Б.Жавхлантөгс дуурийн урлагийн эх орон болох Итали улсад өөрийн дуртай дуучныхаа тоглолтыг үзэхээр болсон байна.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж