Apple 2011 онд 40-50 дэлгүүр нээнэ

Хуучирсан мэдээ: 2010.10.25-нд нийтлэгдсэн

Apple 2011 онд 40-50 дэлгүүр нээнэ

Техник, технологийн салбарт тэргүүлэгчдийн эгнээнд баттай байр суурь эзлэх болсон Apple компани 2011 оны санхүүгийн улиралд 40-50 салбар дэлгүүрээ шинээр нээх болсон талаар MacNN мэдээлжээ. Тэдгээр дэлгүүрийн талаас багагүй хувь нь АНУ-аас гадуур буюу дэлхийн бусад улс орнуудад байрлах гэнэ. Нэрийн барааны шинэ дэлгүүрээ нээхээс гадна ирэх жил тус компани одоо байгаа дэлгүүрүүдээ ч мөн шинэчлэх аж.

Apple компани 2010 оны санхүүгийн дөрөвдүгээр улиралд 24 салбар дэлгүүрээ нээсэн бөгөөд саяхан Saint Louis Galleria их дэлгүүрт хамгийн том салбараа нээсэн билээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж