Тооллогод хамрагдаагүй бол хилээр гаргахгүй

Хуучирсан мэдээ: 2010.10.25-нд нийтлэгдсэн

Тооллогод хамрагдаагүй бол хилээр гаргахгүй

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Арван жилд нэг удаа болдог Хүн ам орон сууцны тооллого ирэх сарын 11-17-ны хооронд орон даяар эхэлнэ. Энэ удаа Монгол улс хилийн чанад дахь иргэдэ интернэтээр тоолох ажил эхэлсэн. Түүнчлэн хүн ам орон сууцны тооллогод хамрагдаагүй бол Монгол Улсын хилээр гаргахгүй байхаар болжээ. Хэрэв тооллогын үеэр гадаад орон руу явах бол тооллогод хамрагдсан тухай гэрчилгээ  заавал хэрэгтэй болох аж. Тооллогын үеэр зайлшгүй гадаад улсад зорчих иргэн байнга оршин суудаг баг, хорооныхоо Тооллогын түр товчооны байранд урьдчилан тоолуулж болох бөгөөд тооллогод урьдчилан хамруулах үйл ажиллагаа 11 дүгээр сарын 8-10-нд явагдах ажээ.

    С.Отгон
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж