Шинэчилсэн бүртгэлд 38258 иргэн бүртгүүлжээ

Хуучирсан мэдээ: 2010.10.25-нд нийтлэгдсэн

Шинэчилсэн бүртгэлд 38258 иргэн бүртгүүлжээ

Хэнтий аймгийн иргэний бүртгэлийн тасагт бусад аймаг, хот руу бүрмөсөн шилжин явж буй 22, Хэнтий аймагт бүрмөсөн шилжин ирсэн 70 иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг хийжээ. Аймаг дотроо 51 иргэн шилжсэн байна. Мөн иргэний баримтын архиваас 154 иргэн, 20 байгууллагад лавлагаа олгожээ. Иргэний шинэчилсэн бүртгэлд өнөөдрийн байдлаар Хэрлэн сумын хэмжээнд нийт 38258 иргэнийг бүртгүүлжээ. Эд хөрөнгийн бүртгэлийн тасагт хуулийн этгээдийн бүртгэлд бүртгүүлж үйлчилгээ хийлгэхээр 15 өргөдөл хүлээн авч, шинээр байгуулж буй гурван компанийг бүртгэж, компанийн үүсгэн байгуулагчид гэрчилгээ олгожээ.

И.Байгалмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж