Шинэ ширээ, сандалтай боллоо

Хуучирсан мэдээ: 2010.10.25-нд нийтлэгдсэн

Шинэ ширээ, сандалтай боллоо

Боловсрол соёл, шинжлэх ухааны яамнаас Хэнтий аймгийн Өлзийт, Баянхутаг, Батширээт, Жаргалтхаан, Хэрлэн сумын соёлын төвд 1.8 сая төгрөгийн номын сангийн ширээ сандал хуваариллаа. Мөн нийтийн номын сан, Хэрлэн сумын соёлын төвтэй хамтарч "Номын ертөнц" өдөрлөгийг зохион байгуулж, энэ үеэр ном бүтээх уралдаанд 145 бүтээл ирсэн байна. Боловсрол шинжлэх ухааны сайд, Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан “Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалтаар үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх, зуучлах журмын дагуу ажилгүй иргэдийг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд сургаж мэргэжил эзэмшүүлэх, ажилд зуучлах үйл ажиллагааг орон нутагт зохицуулах, хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгийг байгууллаа.

И.Байгалмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж