Хуульчдын холбоо байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.10.25-нд нийтлэгдсэн

Хуульчдын холбоо байгуулжээ

Энэ сарын 22-нд нийгэмд идэвхтэй үйл ажиллагаа явуулж, иргэдэд эрх зүйн
боловсрол олгох зорилгоор санаа нэгдсэн 44 эрх зүйч, хуульч мэргэжилтэй
иргэд нэгдэж “Хан Хэнтий- Хуульчдын холбоо” Төрийн бус байгууллагыг
үүсгэн байгуулж, холбооны дүрэм, бүтэц, бүрэлдэхүүнийг хэлэлцэн
баталлаа. Тус холбооны тэргүүнээр аймгийн Засаг адгрын тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга Ж.Ганбаатар, нарийн бичгийн даргаар аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Дорж нарыг сонгож,  есөн гишүүнтэй удирдах зөвлөлийг баталсан байна. Тус холбоо нь иргэд болон гишүүд рүүгээ хандсан сургалт зохион байгуулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтран ажиллах, гишүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, гишүүдийг төрийн болон төрийн бус байгууллагын шагнал урамшилд тодорхойлох, алдаршуулах, гишүүдийн уулзалт, урлаг спортын арга хэмжээ зохион байгуулах зэрэг үйл ажиллагаа явуулах аж.

И.Байгалмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж