
Дэлхийд алдартай Barbie хүүхэлдэйг бүтээгч Mattel Inc. компани Кантурид хүсэлт тавьсны дагуу тэрбээр хурууны өргөнтэй дүйцэхүйц хэмжээний хүзүүний зүүлт, түүнтэй зохицох бяцхан бөгжөөр Barbie-г чимэглэсэн байна. Хүзүүний зүүлт нь гурван каратын цагаан алмаз бөгөөд гол хэсэгт нэг каратын дөрвөлжин хэлбэртэй ягаан алмаз шигтгэжээ. Түүнлчэн уг хүүхэлдэйн гоёлын хар даашинз, ягаан туфль болон алтлаг шар үсийг ч ноён Кантури урласан гэнэ.
С.Цэлмэг