
мэндийн үйлчилгээг нэн шаардлагатай хүнд нь оноож өгөх ёстой. Тухайлбал
байнга тамхи татаж эрүүл мэндээ хохироосон хүн ч мөн эрүүл мэндийн
даатгалын мөнгөнөөс хороолцож байгаа шүү дээ” хэмээн нэгэн гишүүн сүрхий
шүүмж өрнүүлэв. Энэ үеэр зарим гишүүд Д.Одбаяр гишүүн рүү харж “хөөе
чамайг хэлээд байна. Тамхи татахаа болиорой” хэмээн нудралцан баясаад
авав. Тамхи татдаггүй гишүүн цөөхөн байдаг ч ийнхүү Д.Одбаярыг онцлох
болсноос нь харвал тэрээр нилээдгүй тамхичин бололтой. Ямартаа ч хууль
батлах үеэрээ нэгнийхээ эрүүл мэндэд ийнхүү анхаарал тавиад авлаа.
Э.Энхээ