
Айверсон шинэ багтайгаа энэ долоо хоногт багтаан гэрээгээ хийхээр төлөвлөж буй хэмээн эх сурвалж мэдээлжээ. Энэхүү гэрээний үндсэн заалт нь Айверсон нэг улирал тоглочихоод өөрөө гэрээгээ цуцалж болохоор бөгөөд NBA-ын аль нэг баг түүнийг сонирхсон тохиолдолд дуусгавар болох боломжтой юм.
Өдгөө 35 настай од тоглогч маань ирэх сарын 6-нд “Бешикташ”-ийн төлөө анхны тоглолтоо “Борнова” багийн эсрэг хийх төлөвтэй байгаа ажээ. Туркийн лигийн тэмцээн хэдийнэ эхэлсэн бөгөөд “Бешикташ” 1-1 гэсэн үзүүлэлттэй явж байна. Тэдний хувьд Туркийн сагсан бөмбөгийн түүхэн дэх шилдэг гурван багийн нэг юм.
Айверсоныг Хятадын лигийн багууд илүү сонирхон саналаа илгээж байсан ч тоглогч маань Истанбулыг илүүд үзжээ. Тэрээр NBA-д 14 улирлыг өнгөрөөхдөө гурван өөр багт тоглож байсан. Филадельф, Детройт, Мемфис хотын багт тоглож байсан тэрбээр 26.7 оноог дунджилсан тоглогч. Тус лигийн түүхэнд нэрээ тод үсгээр бичиж чадсан жижиг биет залуугийн шагналын цуглуулгад NBA-ын аваргын бөгж л байхгүй юм.
Score Studio