Хуучирсан мэдээ: 2010.10.25-нд нийтлэгдсэн

Аравдугаар сарын 25

Аравдугаар сарын 25-ны баяр

Казахстан улсын өдөр

Албан ёсны нэр нь Бүгд найрамдах Казахстан улс, Қазақстан Республикасы (казах.), Republic of Kazakhstan (англ.). 1990 оны аравдугаар сарын 25-ны өдрийн Казах ССР-ын бие даасан байдлын тухай тунхаглалд Казахстаны дотоод бодлогыг Зөвлөлтийн удирдлагаас бие даан явуулах тухай заасан байлаа. Казахстаны тусгаар тогтнолыг 1991 оны арванхоёрдугаар сарын 16-нд зарлажээ. Тэр өдөр хамгийн түрүүнд гадаад орнуудаас  Турк Казахстаны тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч байлаа.

Казахстаны  нутаг дахь “Байконурын сансрын хөлөг хөөргөх төвөөс “Союз” хөлгийг нисгэхээр бэлтгэж байгаа нь

Өдрийн ишлэл

“Уран зураг худалддаг бүгдийг зурна. Зураач нь зурснаа зардаг”
(Дэлхийн нэртэй зураач Пабло Пикассо төржээ.)

Пабло Пикассо, Сэгсгэр үстэй өөрийн хөрөг, 1896 он
Төрөхдөө Пабло Руис Бласко нэр авсан ч эхийнхээ нэрнээс бүтсэн Мария-Пикассо-и-Лопес Пикассо нэрээр алдартай бүтээлүүдээ зурж байлаа. Түүний уран зураг, график зургууд нь ихээхэн алдартай. “Дягилевын Орос балет” жүжгийн зураач болсны дараа 1916 онд түүний Европын алдар нэр нь гарч иржээ.

Пикассогийн бусад хэллэгээс:

“Компьютер ашиггүй. Тэд зөвхөн хариу л өгдөг”
“Хүүхэд бүр зураач. Харин том болоод зураач хэвээр үлдэж чадах уу гэдэгт л асуудал байгаа”
“Амжилттай байх нь аюултай. Өөрийгөө хуулаад эхэлдэг. Өөрийгөө хуулаад эхлэх нь бусдыг хуулахаас долоон дор. Тэр нь үржилгүй болгодог”
“Надад музей өгчих. Би түүнийг дүүргээд өгье”
“Муу зураачид хуулбарлаж, сайн зураачид нь хулгайлдаг”
“Би өөрийн ганц ч зургийг эзэмшдэггүй. Пикассогийн эх зураг нь хэдэн мянган доллар учраас би өөртөө тийм тансаглалыг өгч чадахгүй”
“Залуу насанд хийж буй аян бүх насаар үргэлжилнэ”
“Миний төлөө, миний эрүүл мэндийн төлөө ууцгаа. Надад ууж болохгүй болсныг та нар мэдэж байгаа шүү дээ” (Пикассогийн сүүлчийн үг)

Үйл явдал

II Екатерина хүн ам цөөтэй нутагт гадаадын хүмүүсийг суулгах тушаал өгөв

1762 он: Екатерина Алексеевна 1762 оны есдүгээр сард Москвад хаан ширээнд залагдаж, II Екатерина нэрээр бүх Оросын хатан хаан болов. Тэрээр хаант засгийн өмнө байгаа зорилтоо ингэж тогтоосон байна.

Удирдах үндэстнээ гэгээрүүлэх ёстой.
Улс орондоо сайн эмх журам тогтоож, нийгмээ дэмжих, тэднийг хуулиа сахидаг болох ёстой.
Улс орондоо сайн, зөв цагдааг байгуулж бий болох.
Улс орноо цэцэглүүлэхэд тус дэм болж, түүнийг тансаг дүүрэн болгох.
Улсыг өөртөө догшин хүчирхэг болгож, хөршүүдийнхээ хүндэтгэлийг хүлээлгэдэг болох ёстой.

Хатан хаан хэд хэдэн шинэчлэлийг шууд явуулсан ба түүнийг эрх барих үеэр  Крым, хар хөрст нутаг мөн Речи Посполитийн нутаг дэвсгэр зэргээр Орос өргөжин тэлж, хүн ам нь 23,2 саяас 37,4 сая хүртэл өссөн байв. Тэрээр энэ өдөр Оросын хүн ам багатай нутаг түүний тоонд Украинд гадаадынхныг суурьшуулах зарлигаа гарган гадаадынханд хөнгөлөлт үзүүлжээ.

Зөвлөлт Оросын иргэний дайн дуусав

1922 он: 1922 оны намар… Иргэний дайны сүүлчийн шат явагдаж байлаа. Босогчдын цагаан арми Приморийн хязгаараас хойд зүгт довтолгоонд оров. Хүч хөрөнгө дутсанаас тэдний довтолгоон зогсон  Волочаевка – Верхнеспасская шугамаар хамгаалалтын  бүс байгуулсан байлаа. 1922 оны хоёрдугаар сард Улаан армийн анги нэгтгэл Василий Блюхерын командын дор довтолгоонд орж хоёрдугаар 14-нд Волочаевскийн хамгаалалтыг сэтлэн Хабаровск хотыг эзлэн авчээ.Цагаантнууд Япончуудын хамгаалалтын дор ухран дараа нь есдүгээр сард дахин довтолгоонд орох оролдлого хийлээ. 1922 оны аравдугаар сарын 4-25-ны хооронд Иргэний дайны сүүлчийн том ажиллагаа “Приморскийн ажиллагаа” хийгдэж  19-нд Улаан арми япончууд эзлээд байсан Владивостокт тулж ирсэн байна.  Японы командлал Алс Дорнодын бүгд найрамдах улстай хэлэлцээр хийн Японы цэргийг нутгаасаа гаргахаар тохирсон байна. Аравдугаар сарын 25-ны өдөр япончууд ба цагаан гвардийнхан Владивостокийг орхин гарснаас хоёр цагийн дараа цэрэг хотод орж ирснээр Зөвлөлт Оросын иргэний дайн дууслаа. Үүнээс гурван долоо хоногийн дараа Алс дорнод Зөвлөлтийн хэсэгт оржээ.

Тайванийг НҮБ-ын гишүүнээс гаргав

1971 он: Иргэний дайны дараа Хятадаас тасарсан арлын Тайвань улсыг 1971 оны энэ өдөр НҮБ-ын гишүүнээс хассан байна. Түүний байрыг БНХАУ-д шилжүүлсэн ба тэр цагаас хойш Хятадыг НҮБ-д Бээжингийн Засгийн газар л төлөөлөх болсон юм. НҮБ-д буцан орох оролдлогоо 1990-ээд оны эхээр хийсэн ба Бээжин тэр алхам нь Тайванийг тусгаар тогтнох замын алхам болно гэж мэдэгдсэн байлаа. Ерөнхий ассамблейн 60 дугаар чуулган дээр Тайвань тактикаа солин  түүний байрыг буцаах уриалгаасаа гадна Тайванийн хоолойд энх тайвныг бэхжүүлэхэд НҮБ-ын үүргийг өндөржүүлэх тухай шаардлага тавьсан байв. Хятадад улс орны хагарлын эсрэг хууль гаргасны дараа Тайванийн эсрэг хүч хэрэглэх боломжийг Хятадад өгсөн учраас Тайванийн тэр баримтад арлын Хятадтай дипломат харилцаатай 11 оны тэргүүн нар зарын үсэг зурсан байв. Гэвч тэр илгээлт ашиг өгөөгүй юм. Тайванийг тусгаар улс гэж түүнээс эдийн засгийн тусламж авдаг хөгжиж буй 20 орчим орон хүлээн зөвшөөрдөг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж