Сургуулиудыг биеийн тамирын хичээлийн хэрэглэл хангана

Хуучирсан мэдээ: 2010.03.26-нд нийтлэгдсэн

Сургуулиудыг биеийн тамирын хичээлийн хэрэглэл хангана

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар, Биеийн тамир спорт хороо, “Жайка” олон улсын байгууллага хамтран “Хүүхэд хөгжил хамгаалал” нэртэй төслийг энэ оноос эхлэн хоёр жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр болжээ. Уг төслийн хүрээнд  өчигдөр хүүхдүүдийг спортоор хичээллүүлж спортод дур сонирхолтой болгох зорилгоор тус дүүргийн 18 ерөнхий боловсролын биеийн тамирын багш нарт хичээлийн хэрэглэл хүлээлгэн өглөө. “Хүүхэд хөгжил хамгаалал” төслийн газраас энэ удаад сургуулиудад хичээлийн хэрэглэл, эд материал өгсөн бол ирэх долоо хоногт сурагчдад биеийн тамирын хувцас хэрэглэл өгөх юм байна.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж