Хашаанд дарагдаж амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2010.10.25-нд нийтлэгдсэн

Хашаанд дарагдаж амиа алджээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Өнгөрсөн шөнө 01:49 цагийн үед Баянгол  дүүргийн 16 дугаар хороонд “Мон Лимит” ХХК-ийн  баригдаж буй барилгад хавтанд хүн дарагдлаа гэсэн  дуудлага нийслэлийн Онцгой байдлын газрын шуурхай бүлэг 105-д иржээ. Ослын газарт очиход баригдаж буй таван давхар барилгын газар доорхи давхарт 27 настай эрэгтэй Х төмөр хашаанд дарагдан амиа алдсан байжээ. Тэрээр “Пронтер” загварын бага оврын ачааны машинд төмөр хашаа ачиж байсан ба уг машины тоормос алдагдсанаас осолдсон аж. Түүнийг ослын газраас гарган тус дүүргийн цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна.

    П.Наран
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж