
Өнөө өглөө 08 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд байрлах ШТС-ийн урд зам дээр зам тээврийн осол болж хүн хавчуулагджээ. Уг ослын тухай нийслэлийн онцгой байдлын газрын Шуурхай бүлэг 105 д ирсэний дагуу ослын газарт аврагчид очиход “Исүзу векорн” маркийн суудлын автомашин “Портер” загварын бага оврын ачааны автомашинтай мөргөлдсөн байсан аж. Ослоор “Портер” загварын бага оврын ачааны машины жолооч 36 настай эрэгтэй Э-гийн хөл хавчуулагдсан байсныг гаргаж ГССҮТ-д хүлээлгэн өгчээ.
П.Наран