Кубын талаар баримтлах бодлогоо тодорхойлно

Хуучирсан мэдээ: 2010.10.25-нд нийтлэгдсэн

Кубын талаар баримтлах бодлогоо тодорхойлно

Европийн Холбооны улсуудын Гадаад харилцааны яамны сайд нар даваа гаригт Люксембург хотод хуралдаан хийж, Куба улс төрийн хоригдлуудыг гяндангаас суллан, эрх чөлөөтэй иргэд болгож буй үйл явцтай холбогдуулан цаашид Куба улстай хэрхэн харилцах зарчмын үндсэн асуудлаа тодорхойлох бодлогоо шинэчлэхээр төлөвлөж байгаа ажээ. Кубын эрх баригчид шинэчлэл өөрчлөлтийн бодлого эхлүүлж байгаатай холбогдуулан 1996 онд Европийн Холбооноос  хүний эрхийг дээдлэн хамгаалах асуудлаар  Кубын талаар  талаар явуулахаар тогтоосон  нэгдсэн бодлогыг эргэн харах, өөрчлөлт оруулах асуудлыг дүгнэн ярилцах юм байна.
Европийн Холбооны улсуудаас Испани улс Кубын талаар баримтлах европийн улсуудын байр суурийг өөрчлөх асуудал дээр тууштай зогсож байгаа бөгөөд Латин Америкийн орнуудын хувьд хоёр талын гэрээ, хэлцэл байгуулаагүй цорын ганц Куба орныг орхигдуулахгүй байх, хүний эрхийг хамгаалах талаар хийж буй хүчин чармайлт, алхмуудыг үнэлэн үзэх ёстой гэсэн байр суурь баримталж байгаа юм байна.

Эх сурвалж: EUROPA PRESS
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж