
"Зоос" банкнаас их хэмжээний мөнгө залилсан этгээдийг цагдаагийн газраас эрэн сурвалжилж байна. Брокер дилерийн газарт ажиллаж байсан 33 настай Д.Бямбасүрэн гэгч нь өнгөрөгч 2008 оны наймдугаар сарын 25-ны өдөр хуурамч бичиг баримт ашиглан "Зоос" банкнаас 75 сая төгрөг залилжээ. Түүнийг цагдаагийн газраас шалгаж эхлэх үед мөрдөн байцаалтаас оргон зайлсан аж. Залилангийн хэрэгт шалгагдаж байгаа Д.Бямбасүрэн нь хими технологич мэргэжилтэй, дээс боловсролтой нэгэн юм байна.
С.Сүрэн